Хувь хүний зан төлөвийг DISC анализаар таних нь
Орчин үеийн Хүний нөөцийн менежментэд ажилтны мэдлэг, ур чадвараас гадна хувь хүний зан төлвийг илүү онцлон анхаардаг болсон. Ажилтныг зан төлөвт нь тохирсон ажилд нь томилсноор илүү өндөр гүйцэтгэл гаргадаг.  

Хүн өөрийн зан төлөвт тохирсон ажлыг илүү дур сонирхолтой, стресс багатайгаар хялбар хийж гүйцэтгэдэг. Ингэснээр ажилтны сэтгэл ханамж, бүтээмж өндөр байдаг байна.   Та багийн гишүүдийнхээ зан төлвийг зөв таньснаар тэднийг ямар ажилд илүү бүтээмжтэй ажиллахыг мэдэх, ямар хүнийг хэрхэн удирдах арга барилаа олоход тусална.
 
Томоохон компаниудын сонгон шалгаруулалтын хамгийн чухал хэсэг нь зан төлөвийн үнэлгээ болоод байна. Ажил горилогчийн зан төлөвийг үнэлснээр тухайн хүний давуу, сул талыг ойлгож, давуу талыг түшиглэн амжилт гаргаж болох зөв ажлын байранд нь томилодог. Хувь хүний зан төлөвийг үнэлэх олон аргачлал байдгаас та бүхэнд DISC буюу хүний зан төлвийг тодорхойлогч дөрвөн хүчин зүйлсийн аль нь давамгай эсвэл сул байгааг тодорхойлдог аргын талаар танилцуулъя. 

DISC үнэлгээний аргачлалыг анх 1928 онд доктор Вильям Мартсон зохиосон. Энэ аргыг анхандаа дайнд цэрэг армийн удирдагчдыг таних зорилгоор ашиглагдаж байгаад 1980-ээд оны үеэс бизнесийн салбарт манлайлагчдыг илрүүлэхэд ашиглагдах болсон.  Дараа нь Хүний нөөцийн менежментэд ашиглаж эхэлсэн ба 90%-95%- ийн магадлалтай гэж үздэг. 

Уг DISC аргачлалын талаарх танилцуулга presentation-г доорх линкээс татаж авна уу. Илүү дэлгэрэнгүй сургалт зөвлөгөө авахыг хүсвэл Голомт банкны Бизнес хөгжлийн газарт хандана уу. 

Зөвлөх файл болон Tools:
Тайлбар Гишүүнчлэл Файл татах
1 Хувь хүний зан төлөвийг DISC анализаар таних нь - танилцуулга Энгийн гишүүн Татах
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Cэтгэгдэлд CEONETWORK.MN хариуцлага хүлээхгүй болно.
Хамгийн их уншсан
  • Танай компанид коп бий юу

    Таны удирдлаганд ажиллаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь КОП (COP – Cost Only Person) болохыг та мэдэх үү? КОП бол байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй боловч цалин авдаг ажилтан юм.

  • Ашгийн үзүүлэлтээс юуг нь анхаарах вэ?

    Аль ч салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаний хувьд цэвэр ашиг хамгийн чухал. Борлуулалт, орлого хичнээн өндөр байлаа ч зардал өндөр ашиг олж чадахгүй байвал хүнд байдалд ороход тун амархан. Бизнесийн гүйцэтгэлийг хэр байгааг үнэлдэг гол үзүүлэл

Санал болгох
  • Зан төлөвт суурилсан ярилцлага гэж юу вэ.

    Зан төлөвт суурилсан ярилцлага нь туршлага, ур чадвар, зан төлөв, мэдлэг, ажилтай холбоотой ур чадварыг тодорхойлох боломжийг олгоно. Энэ нь өнгөрсөн хугацааны зан байдал, гүйцэтгэлд нь үндэслэн ирээдүйн зан байдал гүйцэтгэлийг урьдаас таних аргачла

  • Хэрхэн харилцагч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх вэ

    Арваад жил банк санхүүгийн салбарт ажиллахдаа дандаа л бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлдэг байлаа. Өөрийгөө гайгүй туршлагатай, аймар амьтан л гэж бодож явлаа. 2 жилийн өмнө Голомт банкинд ажиллах завшаан тохиож, хөгжлийн голомтын нэгэн гишүүн болсон