Танай компанид КОП бий юу
Таны удирдлаганд ажиллаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь КОП (COP – Cost Only Person) болохыг та мэдэх үү?  КОП бол байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй боловч цалин авдаг ажилтан юм.  

2012 оноос хойш Оюу Толгой, Вагнер Ази, Алтайн хүдэр зэрэг корпорациуд тэргүүлэн, хөдөлмөрийн зах зээл дээр хэдэн мянган хүн цомхотгогдоод байна. Эдийн засаг тааруу байгаа учир маш олон компани хүний нөөцийн зардлаа танах тухай бодож байгаа. Судалгаанаас харахад Монголын компаниудын нийт зардлын дунджаар 60 хувийг хүний нөөцийн зардал эзэлж байна.   

Мэдээж ямар ч захирал зовж байж бий болгосон хүний нөөцөө тараахыг хүсэхгүй. Тийм ч учраас бид 2013 оноос хойш хүний нөөцийн зардлыг хэмнэх боломжуудыг судалж үзсэн юм.  Хүндрэлтэй үед компаниуд бонусыг хойшлуулах, цалинг нийтэд нь танах, ашиггүй салбарыг татан буулгах замаар цомхотгох зэрэг олон аргыг хослуулан хэрэглэдэг. Харин миний анхаарлыг эртнээс КОП буюу "цалингийн хүүдий"-нүүд татаж байсан.  Монголын компаниудын нийт зардлын дунджаар 60 хувийг хүний нөөцийн зардал эзэлж байна.   Ялангуяа Монголын компаниудад КОП маш том асуудал болоод байгаа нь илэрхий байсан билээ. Тийм учраас бид таван салбарын төлөөлөл болгож 20 компанийг түүвэрлэн, сонгон судалсан юм.  

Бид ажилтан бүрийн бүтээмж, ажлын байрны шаардлагыг харьцуулан судалж үзэхэд дунджаар дөрвөн ажилтан тутмын нэг нь КОП болох нь тогтоогдсон.   Энэ тоог том зургаар нь харвал, нийт хөдөлмөр эрхэлж буй 900 мянган хүний (ҮСХ 2014) 200 мянга нь КОП байх магадлалтай. Улмаар эдгээрт төлж буй дундаж цалингаар бодвол улс орны эдийн засагт жилд 1.5 триллион төгрөгний хохирол учирч байна.  Өөрөөр хэлбэл 100 ажилтантай компанийн жилд КОП-д төлдөг үргүй зардал нь 150 сая төгрөг болж байна.Компаниуд хүний нөөцийн процессоо шинэчилснээр энэ зардлыг хэмнэж чадна. 

КОП олон хэлбэртэй байж болно. Тухайлбал:  
• Ажилд ороод зургаан сар ажиллахдаа орлого оруулаагүй борлуулалтын ажилтан. Эцэст нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Компани энэ ажилтанг таньж чадаагүй учир зургаан сарын цалингийн зардлаар хохирно. 
• Үйл ажиллагааны журам боловсруулах ажлыг сүүлийн нэг жил хийж байгаа (уг нь 14 хоногт дуусгах ёстой) хэлтсийн мэргэжилтэн. 
• Ажилтнуудаа удирдаж чадаагүйгээс төлөвлөгөөгөө сүүлийн хоёр жил биелүүлж чадаагүй албаны захирал гэх мэт. 

КОП маш олон төрлийн хор хөнөөлийг байгууллагад учруулж байдаг. Жишээ нь: 
• Цалингийн үргүй зардал 
• Оффис, талбайн ногдох зардал 
• Компьютер, бусад хэрэглээний зардал 
• Алдагдсан боломж (хийх байсан ажил) 
• Муу үлгэр дуурайл 

Харамсалтай нь, бидний ажиглалтаас, ихэнх байгууллагууд КОП-тойгоо эвлэрч, тэднийг явуулах чадамжгүй болсон байдаг байна. КОП нь компанид зөвхөн мөнгөн зардал учруулаад зогсохгүй, компанийн соёлыг доройтуулж, идэвхийг сулруулдаг нь харагдсан.  Олон улсын туршлагаас харахад КОП-ыг багасгахын тулд Google, Netflix болон Black Hills Corp зэрэг томоохон компани Шалгаруулалт – Чиглүүлэлт – Хөгжүүлэлт – Халалт гэсэн циклийг бүхэлд нь шинэчилж ажиллаж байна. 

Хамгийн гол нь хүний нөөцийн алба КОП-н зардлыг байнга хэмжиж, захирлуудад тогтмол танилцуулж хэвшсэнээр дээд түвшинд асуудлыг анхааралдаа авах боломжтой болдог байна.  КОП нь компанид зөвхөн мөнгөн зардал учруулаад зогсохгүй, компанийн соёлыг доройтуулж, идэвхийг сулруулдаг нь харагдсан.  
Байгууллагын ажилтанг хэрхэн бүтээмжтэй ажиллуулах вэ гэсэн асуултын хариултыг олон улсын сэтгэл судлал, шийдвэр гаргалт, эдийн засаг зэрэг шинжлэх ухааны салбаруудын судалгаанаас зан үйлийн өөрчлөлтөнд чиглүүлэх нь зөв юм гэсэн саналыг гаргасан байна. 

КОП-ыг багасгах хамгийн эхний алхам нь КОП-уудыг ажлын байран дээр очихоос нь өмнө таньж мэдэх явдал юм. Энэ тал дээр бид бүтээмжийг таамаглах сэтгэл зүйн тест боловсруулан амжилттай туршиж байгаагаа дурьдах нь зүйтэй.  Зарим тохиолдолд бүтээмж өндөртэй ажилтнуудад хангалттай сайн чиглүүлэх хөтөлбөр байдаггүйгээс тэдний бүтээмж суларч идэвхгүй болдог. Тиймээс дараагийн алхам нь чиглүүлэх хөтөлбөрийг байгууллагын онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах ёстой. 

Эцэст нь ажилтнуудыг тасралтгүй хянаж, хэрэв КОП илэрсэн тохиолдолд маш хурдан арга хэмжээ авах дархлааг байгууллагад суулгах нь чухал. КОП-г явуулахгүй өнжсөн өдөр бүр компанид мөнгөн зардал гарч, алдагдсан боломж үүсч байгааг санах хэрэгтэй. 

КОП-ын учруулж байдаг хор хөнөөл нь дан ганц сар тутмын цалингийн зардлаар хязгаарлагддаггүй. Тэд сөрөг зан үйлийг бусдад үлгэрлэж, бусдын сэдлийг бууруулж, багийн уур амьсгалыг эвдээд зогсохгүй ажилтны бус хувийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах зэргээр хамтран ажиллагсдынхаа бүтээмжинд шууд болон шууд бус байдлаар сөргөөр нөлөөлдөг. 


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Cэтгэгдэлд CEONETWORK.MN хариуцлага хүлээхгүй болно.
Хамгийн их уншсан
  • Ашгийн үзүүлэлтээс юуг нь анхаарах вэ?

    Аль ч салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаний хувьд цэвэр ашиг хамгийн чухал. Борлуулалт, орлого хичнээн өндөр байлаа ч зардал өндөр ашиг олж чадахгүй байвал хүнд байдалд ороход тун амархан. Бизнесийн гүйцэтгэлийг хэр байгааг үнэлдэг гол үзүүлэл

  • Танай компанид коп бий юу

    Таны удирдлаганд ажиллаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь КОП (COP – Cost Only Person) болохыг та мэдэх үү? КОП бол байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй боловч цалин авдаг ажилтан юм.

Санал болгох
  • Зан төлөвт суурилсан ярилцлага гэж юу вэ.

    Зан төлөвт суурилсан ярилцлага нь туршлага, ур чадвар, зан төлөв, мэдлэг, ажилтай холбоотой ур чадварыг тодорхойлох боломжийг олгоно. Энэ нь өнгөрсөн хугацааны зан байдал, гүйцэтгэлд нь үндэслэн ирээдүйн зан байдал гүйцэтгэлийг урьдаас таних аргачла

  • Хэрхэн харилцагч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх вэ

    Арваад жил банк санхүүгийн салбарт ажиллахдаа дандаа л бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлдэг байлаа. Өөрийгөө гайгүй туршлагатай, аймар амьтан л гэж бодож явлаа. 2 жилийн өмнө Голомт банкинд ажиллах завшаан тохиож, хөгжлийн голомтын нэгэн гишүүн болсон