Ашгийн үзүүлэлтээс юуг нь анхаарах вэ?
Аль ч салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаний хувьд цэвэр ашиг хамгийн чухал. Борлуулалт, орлого хичнээн өндөр байлаа ч зардал өндөр ашиг олж чадахгүй байвал хүнд байдалд ороход тун амархан. Бизнесийн гүйцэтгэлийг хэр байгааг үнэлдэг гол үзүүлэлт бол цэвэр ашгийн хэмжээ юм. Олсон орлогоосоо гаргасан бүхий л түвшний зардлууд, татвар зэргийг хасан үлдсэн дүн нь цэвэр ашгийн хэмжээ болно. Тайлант үеийн энэ цэвэр ашиг нь балансын эздийн өмчийн хэсгийн хуримтлагдсан ашиг дээр нэмэгдэж тооцогддог. 

Таны зорьсон ашгийг олж чадсан уу, амжилттай байна уу зэргээ цэвэр ашгаасаа харна харна. Таны цэвэр ашиг огцом хэлбэлзэлтэй, эсвэл хөөсөрсөн байна уу гэдэг нь анхаарал тавьж байх ёстой чухал зүйл. Бизнесийн салбар бүрт орлогын түвшин, ашигт нөлөөлөх хүчин зүйл өөр учир яг адил нөхцөл байдалд байгаа компаниудтай өөрийн компаний ашгийн түвшинг харьцуулбал илүү бодит дүгнэлтийг танд өгөх байх.  

Бизнес амжилттай яваа үгүйг зөвхөн цэвэр ашгаас харна гэвэл өрөөсгөл ойлголт. Ахиуц ашиг, хөрөнгийн өгөөж, өмчийн өгөөж гэх мэт ашигт ажиллагааны бусад үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй. Мөн нэг чухал зүйл нь үндсэн хөрөнгүүдийг тооцож байх шаардлагатай. Үүнийг тооцдоггүй нь байгууллага үндсэн хөрөнгийг үнэгүй авсан мэт тооцоолдоггүй  нь том алдаа болдог. Үндсэн хөрөнгө худалдаж авсан зардлаа нөхөж чадахгүй бол хичнээн ашиг оллоо гээд ямар ч үнэ цэнийг бүтээж чадахгүй байгаа юм. 

Нийт ашиг нь цэвэр ашгаас ялгаатай нь орлогоос нийт зардлыг биш зөвхөн Борлуулсан бүтээгдэхүүнийг өртөг(ББӨ)-г хасдаг. ББӨ нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарсан шууд зардлыг хэлнэ. Компаний нийт ашиг хэдий чинээ өндөр байна тэр хэрээр зардлуудаа хасахад цэвэр ашиг өндөр гарна. Харин нийт ашиг бага байх нь зардал өндөр, үйлдвэрлэлийн удирдлага сул байгааг илтгэнэ. Санхүүгийн менежрүүд дээрх харьцаа үзүүлэлтүүдийг тооцон цаашлаад өөр компаниудтай харьцуулж харж байх шаардлагатай. Нийт ашгийн түвшин тогтвортой байх хэрэгтэй ба аль ч салбарт зардал, үнэд гэнэтийн өөрчлөлт ороогүй л бол нийт ашгийн түвшин огцом хэлбэлзэх ёсгүй. 

Үйл ажиллагааны ашиг нь орлогоос бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарч буй шууд болон шууд бус зардлуудыг(хүү, татвараас бусад) хассаны дараа гарах ашгийг хэлнэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахдаа хэтэрхий өндөр зардал гаргаж байгаа эсэхийг эндээс харж болохоос гадна өрсөлдөгчтэйгээ харьцуулдаг байх хэрэгтэй. Гарсан үр дүн өрсөлдөгчөөс өндөр байх нь бага зардлаар үйлдвэрлэлээ явуулж чадаж байгааг харуулах юм. 

Ашигт нөлөөлөх гол хүчин зүйл нь орлогын өсөлт байдаг. Орлогын өсөлтийн хувь нь хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхдог үзүүлэлт юм. Тэд орлогын өсөлтийг ихэвчлэн өмнөх онуудтай харьцуулан авч үздэг. Цаг цагийн тус харьцуулалт нь компанийн борлуулалтын орлого ямар хэмжээгээр нэмэгдсэн, өрсөлдөгчидтэй харьцуулахад үйл ажиллагаа нь хэр зэрэг амжилттай байгааг харуулна.  

Хувьцаа эзэмшигчид буюу хөрөнгө оруулагчид хамгийн өндөр өгөөж хүртэх зорилгоор хөрөнгө оруулалтыг хийдэг. Хувьцаа эзэмшигчдийн нийт өгөөж нь тодорхой хугацаанд компаний үнэ цэнэ хэр өөрчлөгдснийг илэрхийлдэг гол үзүүлэлт юм. Дээрх үзүүлэлтийг тооцохдоо хувьцааны ханшийн өсөлт болон ногдол ашгийн нийлбэрээр тооцдог. Энэхүү үзүүлэлт нь хувиар илэрхийлэгддэг учир бусад компаниудтай харьцуулах боломжтой. Тийм учир хөрөнгө оруулагчид энэ харьцааг маш их анхаардаг. Сар сараар гэхээс илүүтэй 12 сарын хугацаатай гаргавал илүү  бодит үр дүн гардаг. Энэ үзүүлэлтийн гол сул тал нь ирээдүйн хандлагыг огт харуулдаггүй, ирээдүйн таамаглалыг хийх ч боломжгүй байдаг.  

Хөрөнгө оруулалтын өгөөжийг шийдвэр гаргахад хэрэгтэй, тооцоход хялбар ба олон зүйлийг илэрхийлдэг тус харьцааг компаниуд ихээр ашигладаг. Хөрөнгө оруулагчид олон хувилбарыг харьцуулахдаа энэ харьцаа үзүүлэлтийг түлхүү хардгийн учир нь хөрөнгө оруулалтын дараа хэр ашиг хүртэх боломжтойг харахаас гадна хамгийн бодит үр дүнг харуулдаг.  Өөрөөр мөн хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө хэр ашигтай байгааг харахын тулд ашигласан капиталын өгөөжийг тооцдог. Энэ харьцаа нь компаний ашгийг ашиглаж буй капиталын нийт дүнд харьцуулсан харьцаа байдаг. Ямар ч бизнес эрхэлдэг байсан ашгийг хамгийн өндөрт байлгах зорилготой байдаг учир ашигласан капиталын өгөөж хэр өндөр байна төдий чинээ компани хөрөнгө санхүүгээ үр ашигтай удирдаж байна гэдгийг харах юм. Товчоор ойлговол энэ харьцаа нь компани хөрөнгөөсөө хэр их ашиг олж байна эсвэл өр төлбөрөөсөө хэр их алдагдал хүлээж байгааг харуулдаг ба ихэвчлэн жилээр тооцдог нь илүү бодит үр дүнг харуулдаг.  

Нийт хөрөнгийн өгөөж нь олж буй ашиг нь эзэмшиж буй хөрөнгөтэй харьцуулахад ямар хэмжээнд байгааг хэмжихээс гадна компани хөрөнгөө хэр зэрэг үр ашигтай удирдаж буйг харуулдаг. Энэ үзүүлэлт өндөр байх тусмаа сайн ба салбарын дундаж, өрсөлдөгчтэй харьцуулахад муу байвал хөрөнгөө үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг болно. Салбар бүр өөр өөрийн онцлогтой байдаг учир нийт хөрөнгийн өгөөж тэд байна гэсэн нийтлэг жишиг байдаггүй. Ийм учраас хоёр өөр салбарын компаниудыг харьцуулах нь утгагүй.  

Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгөөр компанийн олж буй өгөөжийг хувьцаат капиталын өгөөжөөр тооцдог. Энэ харьцаа өндөр байх тусам бизнес их хэмжээний капитал шаардлагагүйгээр  өсөх боломжтой болдог. Ингэснээр бизнес эздээсээ нэмж хөрөнгө оруулалт таталгүйгээр, өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж томрох боломжтой болдог.  
 
Өрийн харьцаа 
Өрийн харьцаа нь өр төлбөр болон хувьцаат капиталыг ямар харьцаагаар ашиглаж байгааг харуулах бөгөөд компанийн санхүүгийн байдлыг илтгэх түлхүүр үзүүлэлт юм. Хэрвээ компаний хувьцаат капиталаасаа хэтэрсэн өр төлбөртэй бол зээлээр түлхүү санхүүжиж ирсныг илтгэнэ. Энэ нь тийм муу биш ба зөвхөн хувьцаат капиталаар санхүүжиж үйлт ажиллагаа явуулахын оронд банкны зээл зэргээр нэмэлт санхүүжилт татан үйл ажиллагааг хурдасган илүү их ашиг олох боломжтой. Гэхдээ хүү, зээлийн төлбөрөө төлөөд илүү ашиг олж байгаа тохиолдолд энэ нь ашигтай сонголт байна. Энэ харьцаа салбар бүрт өөр учир мөн л зөвхөн нэг салбарын өрсөлдөгч компаниудыг харьцуулах шаардлагатай.  

Бэлэн мөнгөний эргэц 
Бэлэн мөнгөний эргэц нь компани татаж авчирсан нөөцөө хэд хоногийн дотор бэлэн мөнгө болгож чадаж байгааг харна. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээд хэрэглэгчдэд борлуулагдаж бэлэн мөнгө болоход хэдий хэмжээний хугацаа зарцуулагдаж байгааг хэмжих юм. Энэ үзүүлэлтийг тооцохын тулд нэгт бүтээгдэхүүн бэлэн болж зарагдах хугацаа, хоёрт авлага цуглуулах хугацаа, гуравт алданги, торгуульд уналгүйгээр компани төлбөрүүдээ төлж барагдуулах хугацааг тооцох шаардлагатай. Энэ хугацаа урт байх тусам компани бэлэн мөнгөний хомсдолд орох аюултай. БМЭ сайн байх тусам хөрвөх чадвар сайн байна. 

Эргэлтийн харьцаа 
Энэ харьцаа нь хөрвөх чадварыг харуулдаг ба цаашлаад компани эргэлтийн хөрөнгөөрөө өр төлбөрөө барагдуулах хангалттай хэмжээний чадвар байгаа эсэхийг харж болно. Эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт харьцуулж тооцдог.  Харьцаа нь 1-ээс их бол эерэг, 1-ээс бага бол сөрөг гэж үзэх ба эерэг үзүүлэлттэй компаниуд бизнесээ өргөжүүлэх боломжтой бол сөрөг компаниудын хувьд нэмэлт санхүүжилт авахаар хэмжээний байдалд орсон байдаг. Харьцааг тооцох тоонууд бэлэн байдаг учир тооцоход хялбар байдаг ба 1,2-2 хооронд байвал хангалттай гэж үздэг. Ажлын капиталыг эргэлтийн хөрөнгөөс богино хугацаат өр төлбөрийг хасаж тооцох ба компанийн санхүүгийн хэвийн байдал болон хөрвөх чадварыг харуулдаг. Энэ нь хөрөнгө оруулагч нарт маш чухал байдаг. АК сөрөг байх нь маш муу. Учир нь хөрөнгө оруулагчдыг үргээхээс гадна хувьцааны үнэ зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг.  

Үйл ажиллагааны зардлын түвшин 
Үйл ажиллагааны зардлын түвшинг үйл ажиллагааны зардлыг борлуулалтын орлогод хувааж тооцдог. Өөрөөр хэлбэл энэ харьцаа нь өдөр тутмын зардлууд орлогын хэдэн хувьтай тэнцэж байгааг харуулдаг ба үйл ажиллагааны зардлаа өөрчлөлгүйгээр борлуулалтаа өсгөх боломжтой эсэхийг харж болно. Эндээс тухайн бизнесийн өсөлтийн боломж нв харагддаг. Тоо бэлэн орлого үр дүнгийн тайлангаас авах учир тооцоход хялбар. Мэдээж нэг салбарын компаниудыг харьцуулахад тохиромжтой. 

Үүнээс гадна үндсэн хөрөнгө худалдан авах, техник технологийг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ зэрэг бүхий л зардлуудыг капиталжих зардал гэнэ. Капиталжих зардлыг борлуулалтын орлогод харьцуулж компани ирээдүйдээ хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж буйг харж болно. Салбар бүр өөр учир нэг салбарын компаниудыг хооронд нь харьцуулна. Компани зөв зүйлдээ хөрөнгө оруулалт хийж байгаа нь баттай үед д энэ үзүүлэлтийг ирээдүйн хөрөнгө оруулалтыг харуулах шалгуур гэж үзэж болно. 

Үнэ ашгийн харьцаа 
Хувьцааны шинжилгээ хийхэд үнэ ашгийн харьцаа маш чухал бөгөөд энэ нь хувьцааны үнэ болон хүлээгдэж буй өгөөжийн харьцангуй хэмжээг илэрхийлдэг. Салбар бүр өөр учир нэг салбарын компаниудыг хооронд нь харьцуулна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Cэтгэгдэлд CEONETWORK.MN хариуцлага хүлээхгүй болно.
Хамгийн их уншсан
  • Ашгийн үзүүлэлтээс юуг нь анхаарах вэ?

    Аль ч салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаний хувьд цэвэр ашиг хамгийн чухал. Борлуулалт, орлого хичнээн өндөр байлаа ч зардал өндөр ашиг олж чадахгүй байвал хүнд байдалд ороход тун амархан. Бизнесийн гүйцэтгэлийг хэр байгааг үнэлдэг гол үзүүлэл

  • Танай компанид коп бий юу

    Таны удирдлаганд ажиллаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь КОП (COP – Cost Only Person) болохыг та мэдэх үү? КОП бол байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй боловч цалин авдаг ажилтан юм.

Санал болгох
  • Зан төлөвт суурилсан ярилцлага гэж юу вэ.

    Зан төлөвт суурилсан ярилцлага нь туршлага, ур чадвар, зан төлөв, мэдлэг, ажилтай холбоотой ур чадварыг тодорхойлох боломжийг олгоно. Энэ нь өнгөрсөн хугацааны зан байдал, гүйцэтгэлд нь үндэслэн ирээдүйн зан байдал гүйцэтгэлийг урьдаас таних аргачла

  • Хэрхэн харилцагч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх вэ

    Арваад жил банк санхүүгийн салбарт ажиллахдаа дандаа л бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлдэг байлаа. Өөрийгөө гайгүй туршлагатай, аймар амьтан л гэж бодож явлаа. 2 жилийн өмнө Голомт банкинд ажиллах завшаан тохиож, хөгжлийн голомтын нэгэн гишүүн болсон