Ажилтны сэтгэлзүйг удирдах нь
Зардлыг багасгах, ашиг орлогыг нэмэгдүүлэх сонирхол бүх удирдлагуудад байдаг. Гэвч ашиг орлогыг нэмэгдүүлэх гол ажлыг нугалж байдаг ажилтныг чиглүүлж буй шууд удирдлага нь (менежер)  ажилтны "бүтээн байгуулах" эсвэл "ажлаас халшрах" шийдвэрт хамгийн их нөлөөтэй байдаг. Монгол шууд удирдлагуудад байдаг 2 том алдаа байдаг. 

1. Байгууллагын урт хугацааны зорилго, алсын хараанд ач холбогдол өгдөггүй. 

1960 оноос эхлэн өөрийн бизнесээ амжилттай эхлүүлэх нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх цорын ганц арга зам гэдэг хандлага дэлхий нийтэд түгсэн. Үүнээс үүдэн туршлага л хуримтлуулах зорилготой ажил хөдөлмөр хийн, тухайн байгууллагын зорилго алсын харааг удирдаж буй ажилтнууддаа сурталчлан таниулах ажил зогссон байна. 

Бидний хийсэн судалгаагаар удирдах түвшинд байгаа менежер болон захирлын албан тушаалтай хүмүүсийн 90% нь өөрийн санхүүгийн амжилтанд хүрэх боломж, бизнесийн санаагаа ажиллаж буй байгууллагадаа олж хардаггүй. 

Үүний үр дүнд ажилтан, хамт олноо удирдах арга барилдаа богино хугацааны үр дүнг нэн тэргүүнд нь харж байна. Богино болон урт хугацааны үр дүн нь хоёул алдагдсан боломжийн өртөгтэй байдаг. 

Хөгжиж буй орны ирээдүйг шийдэх удирдлагуудад хүлээн зөвшөөрч үл болох буруу зуршил бий. Тэр нь үр дүнг богино хугацааны төлөвлөх явдал юм. Богино болон урт хугацааны төлөвлөгөө нь аль аль алдагдаж буй боломжууд байдаг. 
 
2. Удирдлага бүрт хамт олноо удирдан чиглүүлэхэд саад болдог хамгийн багадаа нэг зуршил (алдаатай үйлдэл) байдаг 
 
Удирдлагын ажлын өрөөг үүрэг хуваарилах, үнэлэн урамшуулах үйлдлээс илүүтэй өөрийн дураар шийдвэр гаргах орон зай болгон ашигладаг нь байгууллагын урт хугацааны соёлын сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй байдаг. Ууртай, түрэмгий, дээрэнгүй, бусдыг сонсдоггүй гэж удирдлагаа дүгнэдэг ажилтан байгууллагадаа урт хугацаанд ажиллах хүсэлгүй байдаг. Энэ хугацаанд нийт удирдлагын 10% нь л байгууллагын ажилтнуудыг хамарсан сургалтанд оролцож, үлдсэн 90% нь тайлантай л танилцаж байв. Ажилтнуудынхаа бодол бодол хандлага, байгууллагын цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг туслах боломжийг ашигладаггүй нь ажиглагдсан 
 
Менежерүүдээ хөгжүүлэх боломж удирдлагуудад байдаг. Та компаниа хэр удаан оршин тогтноосой гэж хүсдэг вэ?хайнга ханддаг асуудлууд байна. Зөв хөгжүүлэлтийн технологийг сонгох хэрэгтэй 

Монгол ажилтанд нөөц боломж, бүтээн байгуулах ур чадвар их байдаг.  
 
Ажилтнууд одоогийн байгаагаас илүү болох, илүү их зүйлийг бүтээх зорилго хүсэл ихтэй. Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд 40 байгууллагын нийт 3000 орчим удирдлага, ажилтнуудын сургалт тренинг хөтөлбөрүүдийг зохион байгуулсан. Гэвч энэ боломжийг ашиглах арга замуудыг менежерүүд судлан "арга замын мэдээллийн сан" бүрдүүлсэн байдаг ч байгууллагын соёлд нэвтэрч нөлөөлөл үзүүлсэн нь цөөн байдаг. 
 
Монгол удирдагч урт хугацааны зорилгоо тодорхойлон нөөц боломжоо ашиглавал байгууллагынхаа түүхэнд томоохон түүхийг бичих боломжтой. 
 
Монгол ажилтны бүтээмжийн үнэлгээг нэмэгдүүлэхэд сэдэлжүүлэт хийх үйлдлийн загварыг стандартчилан хүргэх, түүнийг хэвшүүлэх нь чухал. 
 
Удирдлагуудад зөвхөн байгууллагынхаа бус Улсынхаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад нөлөөлж байдаг. Удирдлагуудад өөрчлөгдөх хүсэл байхаас бүх амжилт эхэлнэ. 
 
Энэ нь урт хугацаанд ашиг нэмэгдүүлэх, соёлыг бүрдүүлэх чадвартай байх хэрэгтэй 
• IQ өндөртэй ажилтан 2-3 жилийн дараа ажлаас халшрирч, бүтээмж нь 60% хүртэл буурдаг. 
• Ажилтнуудын 60% нь төлөвлөгөө гаргадаггүй ба 80% нь гэнэтийн үйл ажиллагаанд цагаа зарцуулдаг гэж өөрийгөө дүгнэсэн. 
• Монгол ажилтнуудын 40% нь дутуу нойртой ажиллаж амьдардаг. 
• Сургуулиа онц төгссөн учраас л менежер, захирлын албан тушаалд ажиллах ёстой гэж итгэсэн төгсөгчид жил бүрийн ажилтны нөөцийг бүрдүүлдэг байна. 
 




АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Cэтгэгдэлд CEONETWORK.MN хариуцлага хүлээхгүй болно.
Хамгийн их уншсан
  • Танай компанид коп бий юу

    Таны удирдлаганд ажиллаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь КОП (COP – Cost Only Person) болохыг та мэдэх үү? КОП бол байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй боловч цалин авдаг ажилтан юм.

  • Ашгийн үзүүлэлтээс юуг нь анхаарах вэ?

    Аль ч салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаний хувьд цэвэр ашиг хамгийн чухал. Борлуулалт, орлого хичнээн өндөр байлаа ч зардал өндөр ашиг олж чадахгүй байвал хүнд байдалд ороход тун амархан. Бизнесийн гүйцэтгэлийг хэр байгааг үнэлдэг гол үзүүлэл

Санал болгох
  • Зан төлөвт суурилсан ярилцлага гэж юу вэ.

    Зан төлөвт суурилсан ярилцлага нь туршлага, ур чадвар, зан төлөв, мэдлэг, ажилтай холбоотой ур чадварыг тодорхойлох боломжийг олгоно. Энэ нь өнгөрсөн хугацааны зан байдал, гүйцэтгэлд нь үндэслэн ирээдүйн зан байдал гүйцэтгэлийг урьдаас таних аргачла

  • Хэрхэн харилцагч төвтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх вэ

    Арваад жил банк санхүүгийн салбарт ажиллахдаа дандаа л бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлдэг байлаа. Өөрийгөө гайгүй туршлагатай, аймар амьтан л гэж бодож явлаа. 2 жилийн өмнө Голомт банкинд ажиллах завшаан тохиож, хөгжлийн голомтын нэгэн гишүүн болсон