Яагаад CEONETWORK гэж?
"Мэдлэг гэдэг бол аливаа байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах чадварыг дээшлүүлэх нотлогдсон итгэл үнэмшил". Мэдлэгийн менежментийн загалмайлсан эцэг Икүжиро Нонака.  

Хөгжлийн голомт эрхэмсэг оршихуй дор Голомт банк эрхэм харилцагчдынхаа хөрөнгө оруулалт, санхүүгийн гол түнш байсаар ирлээ. Банк гэхээр хүмүүс ихэвчлэн санхүү, мөнгөөр төсөөлдөг. Гэтэл банкныханы хамгийн чухал хийдэг ажил бол харилцагчдаа зөвлөх юм.  

Хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хэрхэн бий болгох, тоног төхөөрөмжийн ашиглалтаа яаж нэмэгдүүлэх, борлуулалтын эрсдэлээс хэрхэн сэргийлэх, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, ханшийн эрсдэлийг бууруулах гэдгээс авхуулаад тухайн бизнесийг одоо эхлэх үү үгүй юу, борлуулалтаа яаж нэмэх вэ, зээлээ хэрхэн төлж санхүүгээ хэрхэн сахилга баттай болгох вэ, хамтрагч талтайгаа байгуулах гэрээндээ юуг анхаарах вэ гэж ирээд санхүүгээ банкиндаа даалгасан хэн бүхний банкиртайгаа зөвлөлддөг сэдэв. 

"Нотлогдсон итгэл үнэмшил" хэмээн тодотгож буй шалтгаан нь бид www.ceonetwork.mn вэб сайтаараа харилцагч, бизнес эрхлэгчидтэйгээ онол, мэдээлэл хуваалцахаас илүү бодитойгоор хэрэгжүүлж үзсэн, алдаа оноог нь мэдэрсэн мэргэн ухаан, практик туршлага, арга хэрэгсэлээ хуваалцах гэж буйд учир буй юм. 

Бизнес болгон манлайлагчтай байдаг. Бизнесийн том жижиг, эхлэлийн өргөжилтийн үедээ байгаа болон ямар салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран бизнестээ амжилт олж, байгууллагадаа бодит өөрчлөлтийг хийхийн төлөө бүх хүчээ зориулан, шинэлэг болгоныг эрэлхийлж, туршлага болгоныг анзаарч байдаг хүн бол CEO нар. Өнөөдөр Голомт банкны удирдлага, мэргэшсэн мэргэжилтнүүд "Sharing is caring" итгэл үнэмшилээр өөрсдийн туршлага, арга хэрэгсэлээ таньтай хуваалцаж байгаа бол нэгэн өдөр энэхүү вэб сайт нь Монголын шилдэг CEO нарын туршлага, мэдлэгээ хуваалцдаг талбар болно гэдэгт итгэлтэй байна